УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа тойргийнхоо сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа
2021.08.25
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа тойргийнхоо сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа

2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сонгогдсон тойрогтоо ажиллав.

Тойрогт ажиллахдаа 84, 188, 271 дүгээр цэцэрлэг, 42, 122, 152 дугаар сургуулиудад ажиллаж хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон сургууль, цэцэрлэгийн шинэ барилгыг хүлээлгэн өгсөн байдалтай танилцлаа.

Мөн СХД-ийн 4 дүгээр хороонд баригдаж буй шинэ сургуулийг Орос 4 дүгээр сургууль болгохоор зорьж байгаа бөгөөд энэхүү ажлаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К. Азизов нарын хамт тус хороонд ажиллалаа. Монгол-Оросын 3 дугаар сургуулийн нэгэн адил орос сургалттай сургуулийг дахин бий болгох саналыг Монгол Улсын талаас тавьж байгаа бөгөөд цаашид энэ асуудлаар ОХУ-ын талын холбогдох албаны хүмүүстэй хамтран ажиллах юм.

ШИНЭ МЭДЭЭ