2021.08.25
Орон нутгийн хөгжил
Онон голын 209 метр урт төмөр бетон гүүрийн хөдөлгөөнийг нээлээ
Улсын төсвийн 6.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Онон голын 209 метр урт төмөр бетон гүүрийн нээлт боллоо.
Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дэвсгэрт баригдсан гүүрийн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн онд эхэлсэн.
Гүүрийн инженерийн зураг төслийн гүйцэтгэгчээр “Эм Си Пи Си Жи Ар” ХХК, барилгын ажлын гүйцэтгэгчээр “Гангүүр” ХХК ажиллаж, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ хяналт тавьсан байна. “Гангүүр” ХХК 2019-2020 онд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт баригдсан Онон голын 150 метр төмөр бетон гүүрийн барилгын ажлыг мөн гүйцэтгэж байжээ.