2-3 сая тун вакцин хадгалах боломжтой Үндэсний төв агуулах ашиглалтад орлоо
2021.08.26
Эрүүл мэнд

2-3 сая тун вакцин хадгалах боломжтой Үндэсний төв агуулах ашиглалтад орлоо

Монгол Улсад Вакцин Биобэлдмэлийн Үндэсний Төв Агуулах ашиглалтад оржээ.

Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч "НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн Банкны санхүүжилтээр баригдсан Вакцин Биобэлдмэлийн Үндэсний Төв Агуулах ашиглалтад оров.

Төсөл хэрэгжсэнээр вакцины төрөл, хадгалах горимоос хамаараад нэг удаадаа багадаа 2-3 сая тун вакциныг хадгалах боломжтой болж байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вакцин Биобэлдмэлийн Төв Агуулах өмнө нь зөвхөн товлолын болон халдварт өвчний фондын вакциныг хадгалах тооцооллоор баригдсан бөгөөд нийт 600 мянган хүн тун вакциныг нөөцлөх багтаамжтай байв" хэмээн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ