МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Г.Дамдинням нар олон улсын олимпиад, уралдаанд амжилт гаргасан багш, сурагчдыг хүлээн авч уулзаж баяр хүргэлээ
2021.08.26
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Г.Дамдинням нар олон улсын олимпиад, уралдаанд амжилт гаргасан багш, сурагчдыг хүлээн авч уулзаж баяр хүргэлээ

Гишүүд олон улсын математик, физик, хими, биологийн олимпиадаас медаль хүртсэн Монголын багийн төлөөллийг өнөөдөр /2021,08,26/ Төрийн ордонд хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

2021 онд Монголын баг Олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, физикийн олимпиадаас 2 хүрэл, 2 шагналт байр, мэдээлэл зүйн олимпиадаас 1 мөнгө, химийн олимпиадаас 2 мөнгө, 1 хүрэл, 1 шагналт байр, биологийн олимпиадаас 1 мөнгө, 2 хүрэл, нийт 5 олимпиадаас 15 медаль, 3 шагналт байр хүртжээ.

Монгол хүүхдүүд шинжлэх ухааны хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын хүүхдүүдтэй эн тэнцүү өрсөлдөж байгаад баяртай байна. Цаашид эх орны өнцөг булан бүрд суралцаж буй хүүхдүүдэд авьяас чадвараа хөгжүүлэх боломжийг тэгш олгож, өндөр боловсрол эзэмшүүлэх нь боловсролын чанар дээшлэх, улс орны хөгжил дэвшлийг урагшлуулах ач холбогдолтой.

Багш нар сургалтын чанарыг дээшлүүлэх, олон улсын олимпиадад оролцохыг төрөөс бодлогоор дэмжих, үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөл, боломжоор хангах, бүх хүүхдэд тэгш боломж олгоход түлхүү анхаарснаар дэлхийн түвшинд өрсөлдөх, үнэлэгдэх боломж бүрдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ