“Боловсролтой залуус-хүчирхэг ирээдүй” хөтөлбөрт хамрагдахыг урьж байна
2021.08.26
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Боловсролтой залуус-хүчирхэг ирээдүй” хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

УИХ-ын гишүүн Г.Амартүвшиний санаачилгаар хэрэгжүүлж буй “Боловсролтой залуус- хүчирхэг ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд зохион явуулах уулзалт, ярилцлага энэ сарын 30-нд Төрийн ордны Сүхбаатар танхимд болох аж.

Уг арга хэмжээнд Хан-Уул дүүргийн залуучууд оролцох боломжтой. Уулзалтын үеэр Хан-Уул дүүргийн залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, хэрхэн шийдэх талаар гарц гаргалгаа олох, нэгдсэн шийдэлд хүрэх, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах юм байна. Уулзалтын бүртгэл наймдугаар сарын 26-ны 23.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Дараах холбоосоор орж уулзалтад бүртгүүлээрэй  shorturl.at/pHIJP

ШИНЭ МЭДЭЭ