МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Архангай аймгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн жишгээр моджуулна
2021.08.26
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Архангай аймгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн жишгээр моджуулна

Архангай аймагт мод тарих ажлыг сайн төлөвлөж, мэргэжлийн түвшинд хийхийн тулд туршлага судлах зорилгоор УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Ү.Оюунзултай уулзаж, хүрээлэнгийн ажлын явцтай танилцлаа.

Ё.Баатарбилэг гишүүн Цэцэрлэг хотоо моджуулах, эко орчныг бүрдүүлэхийн тулд  судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Тэрбээр “Цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га талбайг сайн төлөвлөж, тохижуулан цэцэрлэгжүүлэх ажлыг үе шаттай явуулж байгаа хамт олон амжилт хүсье. Та бүхэн Улаанбаатар хотоо улам ногооруулаарай. Би Цэцэрлэг хотоо ч мөн моджуулахын төлөө нутгийн олонтойгоо хамтран зүтгэнэ” хэмээлээ. 

ШИНЭ МЭДЭЭ