МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймгийн зорилтот бүлгийн оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг олгоно
2021.08.30
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Дорноговь аймгийн зорилтот бүлгийн оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг олгоно

Дорноговь аймгийн зорилтот бүлгийн 30 оюутанд их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн дэмжлэг олгоно. 

Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшингийн санхүүжилтээр орон нутагт боловсон хүчин бэлтгэх зорилгоор 2021-2022 оны хичээлийн жилд Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуулийн 1-р курсэд анхлан суралцах Дорноговь аймгийн 30 оюутанд тус бүр 1.000.000 төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг олгоно.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

      • Зорилтот өрхийн болон амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой байх

   • Дорноговь аймгийн харьяат, Дорноговь аймагт ерөнхий боловсролын сургууль төгссөн байх

         • Орон нутагт нэн шаардлагатай мэргэжлээр суралцахаар элсэн орсон байх

       • Шинээр элсэгчийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 550-аас доошгүй байх

       • 2020-2021 оны хичээлийн жилд УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингийн сургалтын төлбөрийн дэмжлэгт хамрагдсан Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцагчийн голч оноо 3.0-аас доошгүй байх;

          Нийгмийн идэвх сайтай, сахилга баттай байх;

        • Эргэж орон нутагтаа ажиллах;

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

       • Сургалтын төлбөрийн дэмжлэг хүсэгчийн гар өргөдөл

       • Цахим анкет /Татах холбоос https://we.tl/t-z7GdKttWZd /

       • Иргэний болон оюутны үнэмлэхийн хуулбар

       • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

     • Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны батламж /550-аас доошгүй/

       • Их дээд сургуульд суралцаж байгааг гэрчлэх баримт бичиг, сургуулийн тодорхойлолт

     • Сумын Засаг даргын тодорхойлолт /Зорилтот өрх болон амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготойг нотлох/

         • Томоохон олимпиад, уралдаан тэмцээн, нутгийн болон нийгмийн сайн сайхны төлөөх ажилд оролцож байсан, амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбарууд

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ:

Сургалтын төлбөрийн дэмжлэгт тавигдах шаардлагыг хангасан суралцагчийн материалыг 2021 оны 08 сарын 30-аас 09-р сарын 03-ны өдрийг дуустал УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингийн ажлын албаны enkhtuvshinonbt@gmail.com хаягаар хүлээн авна.

ЛАВЛАХ УТАСНЫ ДУГААР: 91149113, 99143813

ШИНЭ МЭДЭЭ