“Боловсролтой залуус- хүчирхэг ирээдүй” хөтөлбөрийн уулзалт амжилттай болж өнгөрлөө
2021.08.30
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

“Боловсролтой залуус- хүчирхэг ирээдүй” хөтөлбөрийн уулзалт амжилттай болж өнгөрлөө

УИХ-ын гишүүн Г.Амартүвшиний санаачилгаар хэрэгжүүлж буй “Боловсролтой залуус- хүчирхэг ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд зохион явуулах уулзалт, ярилцлага Төрийн ордны Сүхбаатар танхимд боллоо.

Уг арга хэмжээнд Хан-Уул дүүргийн залуучууд оролцон дүүргийнхээ залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, хэрхэн шийдэх талаар гарц гаргалгаа олох, нэгдсэн шийдэлд хүрэх, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсрууллаа.

Өнөөдрийн уулзалтад:

- ХУД-ийн Залуучуудын холбоо

- ХУД-ийн Залуучуудын нэгдсэн холбоо

- Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо ТББ

- ХУД-ийн Хүүхдийн Холбоо

- ХУД-т амьдарч, оршин суудаг оюутан залуус оролцсон юм.

Уулзалтаар өнөөгийн нийгэм дэх залуусын оролцоо, тэдэнд тулгамдаж буй асуудлууд, төрөөс залуучуудыг дэмжих бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар болон залуучуудын ажил эрхлэх боломж, цар тахлын үеийн боловсролын хүртээмжийн талаар ярилцжээ.

Түүнчлэн боловсролын системд оруулах шаардлагатай шинэчлэл, сургалтын хөтөлбөрийн агуулгад сайжруулалт хийх болон тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй, оюуны ялгаатай чадамжтай хүүхэд залуусын боловсрол, тэднийг сургалтад хамруулах боломж, нийгмийн оролцоо, эрхзүйн асуудал зэрэг маш өргөн хүрээнд ярилцаж, харилцан санал солилцлоо. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин уулзалтанд оролцсон залуусын хамт 

ШИНЭ МЭДЭЭ