Тойргийнхоо сургууль, цэцэрлэгүүдэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна
2021.09.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Тойргийнхоо сургууль, цэцэрлэгүүдэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна

Нийслэл хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо нь улсын хэмжээнд хамгийн их хүн амтай хороо.

Тэр хэмжээгээр нийгмийн суурь дэд бүтэц болох сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ, хүртээмж энэ хороонд чухал асуудлуудын нэг.

Тус дүүргээс Улсын Их хуралд сонгогдсон Б.Саранчимэг гишүүн цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа ч тойргийнхоо сургууль, цэцэрлэгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд, мөн бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн 5-р хороонд байрлах 87, 69 дүгээр сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг, 146-р цэцэрлэгийн барилгыг улсын төсөвт суулгуулж, ажлыг нь эхлүүлж ашиглалтад оруулснаар хорооны хүүхдүүдийн сурч боловсрох орчин, боломж нэмэгдсэн.

Өнөөдөр тус сургуулийн удирдлага, багш, ажилчдаас өмнө нь ирүүлж байсан санал хүсэлтүүдийг холбогдох газруудад уламжлан СУРАГЧ ШИРЭЭ, СУРАГЧ САНДАЛ, АНГИЙН САМБАР, БАГШИЙН ШИРЭЭ, САНДАЛ, НОМЫН ШҮҮГЭЭ зэрэг сургалтын сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлэх, сурах орчин нөхцлийг сайжруулахуйц шаардлагатай эд зүйлсийг шийдвэрлэж, хүлээлгэн өглөө.

Б.Саранчимэг гишүүний хувьд 2016 оноос хойш өөрийн сонгогдсон тойргийнхоо хүүхэд багачуудын боловсролд анхаарч сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч, шинээр сургууль, цэцэрлэг барих, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах тал дээр ажилласаар ирсэн. Өнгөрсөн жил мөн Баянзүрх дүүргийнхээ сургууль, цэцэрлэгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэж, сургалтын орчныг сайжруулахын төлөө ажилласан юм.

ШИНЭ МЭДЭЭ