2021.09.01
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
УИХ-ын дарга Г.Занданшатар технологийн паркийн бүтээн байгуулалттай танилцлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар барилгын материалын худалдаа үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалттай танилцлаа.
Нийслэлийн БЗД-ын Хонхор тосгонд баригдаж буй технологийн паркийн зорилго нь барилгын материалын хэрэгцээг чанартай бүтээгдэхүүнээр хангах, барилгын материалын импортыг орлох, экспортод гаргах, хүн амын төвлөрлийг сааруулах, шинээр тогтвортой 500 ажлын байр бий болгоход оршиж байна.
Тус парк нь хаалга, профилийн, тавилгын болон цонхны зэрэг 12 кластер үйлдвэрээс бүрдэнэ. Энэхүү технологийн парк нь дотоодын барилгын материалын хэрэгцээг хангах учраас валютын гарах урсгалын сааруулахад чухал ач холбогдолтой.
“Эрхэт монгол групп” бөгөөд Төслийн гүйцэтгэгчээр “Барилга Кластер ХХК” ажиллаж байна.
ШИНЭ МЭДЭЭ
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг томиллоо
2021.11.25
Шинэ гишүүд тангараг өргөлөө
2021.10.21