УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ерөнхий боловсролын 55 дугаар сургууль дээр ажиллалаа
2021.09.02
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ерөнхий боловсролын 55 дугаар сургууль дээр ажиллалаа

Тэрээр Улаанбаатар хотод цөөхөн байдаг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрладаг тусгай хэрэгцээт Ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгчидтэй уулзаж зурагт, компьютер өгснөөс гадна шийдвэрлэвэл зохих асуудлуудаар ярилцаж, зарим боломжтой асуудлыг шийдвэрлэлээ.

Түүнчлэн тус сургуулийн удирдлага, мөн эцэг эхчүүдээс байнга ирдэг санал хүсэлт болох анги танхимыг камержуулах асуудлыг шийдэж ажлын гүйцэтгэл 70% тай явж байна.Энэ асуудал шийдэгдсэнээр эцэг, эхчүүд сургууль, анги танхимдаа хүүхдийнхээ нөхцөл байдлыг шууд харах боломжтой болж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ