НҮБ-ын орон зайн мэдээллийн менежментийн шинжээчдийн хорооны арваннэгдүгээр хуралдаан
2021.08.24
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

НҮБ-ын орон зайн мэдээллийн менежментийн шинжээчдийн хорооны арваннэгдүгээр хуралдаан

Энэхүү НҮБ-ын Орон зайн мэдээллийн менежментийн шинжээчдийн хороо нь эхний арван жилийн ажлаа дүгнэж дараагийн арван жилийн ажлаа төлөвлөх төдийгүй үйл ажиллагаагаа стратегийн хувьд бэхжүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, практик туршлагыг хөгжүүлэхээр зорьж байна гэж дурьдлаа.

Хуралдаанд Европ, Ази, Африк, Америк, Австрали тивүүдийн төлөөллүүд бүс нутгийн Орон зайн мэдээллийн менежментийн талаар танилцуулж, мөн Олон улсын зураг зүйчдийн холбоо болон ESRI байгууллаагаас мэндчилгээ дэвшүүлэв.

Нарийн бичгийн дарга нарын газраас НҮБ-ын Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээний Өндөр түвшний бүлэг, Дэлхийн болон бүс нутгийн Геодезийн дэд хороо, Шинжээчдийн хорооны Ажлын алба, Орон зайн мэдээллийн ажлын хэсгүүдийн 2021 оны ажлын тайлан, зохион байгуулагдсан хурлуудын талаар танилцуулав.

Хорооны зүгээс Орон зайн мэдээллийн дэд бүтцийг амжилттай хэрэгжүүлж байгаа гишүүн улс орон, ялангуяа хөгжиж буй орнууд болон Дэлхийн банкны дэмжлэгт талархаж байгаа илэрхийллээ.  

Шинжээчдийн хорооны тайланд Монгол улсыг “Үндэсний Орон зайн өгөгдлийн менежментийг бэхжүүлэх 1819D төслийг амжилттай хэрэгжүүлж, үндэсний хэмжээний орон зайн мэдээллийн менежментийн Үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан ОЗМДБ-ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай чухал хэрэгсэл болгон хөгжүүлж байгааг” онцолсон байна.

Цаашид Шинжээдийн хороо нь НҮБ-ийн алсын хараа 2030 хөтөлбөрийн хүрээнд Орон зайн мэдээллийн менежментийн Үйл ажиллагааны төлөвлөгөөг тухайн улс орны түвшинд хэрэгжүүлэх, орон зайн мэдээллийн ач холбогдол, үр өгөөжийг шийдвэр гаргагчид болон улс төрийн албан тушаалтнуудад ойлгуулахад дэмжиж ажиллахаа мэдэгдэв.

 

ШИНЭ МЭДЭЭ