СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа
2021.09.06
Орон нутгийн хөгжил

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний 2.6 дахь заалт болон 2021 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан ЗАЛУУЧУУДЫГ ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ “ОРОЛЦОО” төслийн бүртгэл, сонгон шалгаруулалт Сонгинохайрхан дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний бүртгэл наймдугаар сарын 16-22-ны өдрүүдэд явагдаж, 395 залуучууд бүртгүүлсэн ба 235 залуу сонгон шалгаруулалтын ярилцлагад танхимаар болон цахим хэлбэрээр оролцлоо. Төсөлд хамрагдах нэгдүгээр ээлжийн 111 залуусыг  эрүүл мэндийн үзлэгт хамруулж есдүгээр сарын 02-ны өдөр сургалтын байранд хүргэлээ. “ОРОЛЦОО” төсөлд хамрагдсан нийт залуустаа амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ