2021.09.06
Орон нутгийн хөгжил
Иргэний агаарын тээврийн салбарын үүсэл хөгжлийг цогцоор нь харуулах музейтэй болно
ИНҮТөв болон ИНЗХолбооноос "Нисэхийн музей байгуулах төлөвлөгөө"-г шинэчлэн боловсруулсан.
Энэ төсөлтэй УИХ-ын гишүүн Г.Амархтүвшин, ЗГ-ын гишүүн, Соёлын сайд Ч.Номин нар танилцлаа. Монгол улсад Иргэний агаарын тээврийн салбар үүсэх болсон шалтгаан нөхцөл байдал, улмаар хэрхэн үүссэн, хөгжлийн шатлал нь хэрхэн өрнөсөн зэрэг тус салбарын өнөөг хүртэлх бүхий л түүхийг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан, уламжлал шинэчлэлийг хослуулж цогц музейн төв болгох юм.
Тус төсөл хэрэгжсэнээр нисэхийн салбарт төдийгүй МУ-ын соёлын салбарт үр өгөөжөө өгөх ач холбогдолтой юм.