2021.08.30
Зам, Тээвэр
Дарханы замд олон нийтийн хяналт хэрэгтэй байна
УИХ-ын гишүүн Г.Дамдинням энэ талаар дараах мэдээллийг бичжээ.
Тэрээр
- Дарханы замын ажлын Азийн хөгжлийн банкны 2,4-р багцын ажил нь нам таг гацаад удаж байгаа.
- Ямар шинэ гүйцэтгэгчтэй хэзээ гэрээгээ байгуулж, яаж бусад багцын ажлаа гүйцэж очих нь нэн тодорхойгүй
- Бусад ажил ч мөн удаашралтай, чанарын шаардлага тааруу, иргэдээс гомдол санал ихээр ирж байгаатай холбогдуулан ЗТХЯ-нд албан тоот хүргүүллээ.
- Товчхондоо, Дарханы замын ажилд "ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТ” шаардлагатай байна.
- Ингэснээр уг замын саатаад буй барилгын ажлыг хурдасгах, гүйцэтгэлд хяналт тавих, үйл ажиллагааг олон нийтэд ил тод байлгах, иргэдийг татан оролцуулах зэрэг олон талын чухал ач холбогдолтой.
- Дуусдаггүй энэ замыг дуусгахын тулд Ард түмэнтэйгээ хамт хянахаас өөр арга алга.
хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
ШИНЭ МЭДЭЭ
Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа
2021.12.27
Дарханы гэрэлтүүлгийн ажил явагдана
2021.11.17
Дарханд 51 бүтээн байгуулалт өрнөнө
2021.11.15