МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Сумын төвийн шинэчлэл” төсөлд анхаарах зүйл байна
2021.09.08
Орон нутгийн хөгжил

“Сумын төвийн шинэчлэл” төсөлд анхаарах зүйл байна

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Төв аймгийн Лүн суманд 2014-2015 онд хэрэгжсэн “Сумын төвийн шинэчлэл” төслийн үр дүн, бодит байдалтай танилцаж уулзалт хийлээ.

Төслийн үр дүнд тус сумын сургууль, цэцэрлэг, дотуур байр, бусад байгууллагууд модон жорлонгоосоо “салсан” байна. Гэхдээ 2020-2024 он хүртэл хэрэгжүүлэхээр ЗГ-аас эхлүүлж байгаа “Сумын төвийн шинэчлэл” төсөлд анхаарах зүйлс, дутагдалтай хийгдсэн ажлууд, сул талууд бас байна. 2024 он гэхэд улсын хэмжээнд 59 сумыг энэ төслийн хүрээнд инженерийн нэгдсэн байгууламжинд холбохоор төлөвлөж байгаа билээ.

ШИНЭ МЭДЭЭ