МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Говьсүмбэр аймгийн хүүхэд багачууд тун удахгүй шинэ сургууль, цэцэрлэгтээ орно
2021.09.10
Орон нутгийн хөгжил

Говьсүмбэр аймгийн хүүхэд багачууд тун удахгүй шинэ сургууль, цэцэрлэгтээ орно

Говьсүмбэр аймагт баригдаж буй 640 хүүхдийн хичээлийн шинэ байр 2021 оны 10 сард ашиглалтанд бүрэн орно. Энэ барилга нь урлаг танхим, биеийн тамирын зал, номын сан, нэг ээлжиндээ 200 хүүхэд хооллох хүчин чадал бүхий хоолны танхимтай.

Уг барилгын ажил 2019 оны 10 сард эхэлсэн бөгөөд цар тахал, ковидын улмаас 2 жилийн ойн дээрээ ашиглалтанд орох гэж байна. Барилга угсралтын ажлыг “Идэр Чандмань” ХХК гүйцэтгэж 2021 оны 10 дугаар сарын 01-нд бүрэн дуусган хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Говьсүмбэр аймагт баригдаж буй 300 хүүхдийн хүчин чадалтай 2 өргөтгөл бүхий 5-р цэцэрлэгийн эхний ээлжийн өргөтгөлийн барилгыг 2021.09.15-нд бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Тус барилгын ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Виритос глобал” ХХК гүйцэтгэж байна.

ШИНЭ МЭДЭЭ