МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Цаг уурын онцгой нөхцөл байдлыг урьдчилан мэдэх, ХАА-д ашиглах арга зам” цахим сургалт боллоо
2021.09.13
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

“Цаг уурын онцгой нөхцөл байдлыг урьдчилан мэдэх, ХАА-д ашиглах арга зам” цахим сургалт боллоо

Сэлэнгэ аймгийн ЗДТГ мөн сумдын ЗДТГ, ХХААГ, Онцгой байдлын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний алба, сумдын Хөдөө аж ахуйн тасаг болон мал эмнэлгийн тасаг нэгж нийлсэн нийт 115 төр,төсвийн байгууллагын албан хаагчдад “Цаг уурын онцгой нөхцөлийг урьдчилан мэдэх, хөдөө аж ахуйд ашиглах арга зам” сэдвээр цахим сургалт хийлээ.

Энэ өвөл олон жилийн дунджаас илүү хүйтэрч, зуд болох магадлалтай байгаа талаар эрдэмтэн судлаачид сануулсаар байгаа юм. Манай улс нарны идэвхжлийн доод цэгт байрлаж байгаа тул ийнхүү зуд болох эрсдэлтэй гэж үзэж байна.

Тиймээс судалгаан дээр үндэслэсэн мэдлэг мэдээллийг хэрхэн олж авч болох талаар Монгол Улсын таван Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын ахлах зөвлөхөөр ажилласан, ХАА-н Эдийн засагч Н.Энхбаяр ажиллаж, шинжлэх ухаанд суурилсан практик мэдлэг сургагч багш орон нутагт урьж цахим сургалт явуулаа.

ШИНЭ МЭДЭЭ