МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Ногоон Архангай" болно
2021.09.13
Орон нутгийн хөгжил

"Ногоон Архангай" болно

Архангай аймгийн 100 жилийн ойг угтсан олон ажлууд хийхээр төлөвлөсний нэг нь мод бут тарих, цэцэрлэгт хүрээлэнжүүлэх ажил юм.

Энэхүү ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн урилгаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Ү.Оюунзул баг хамт олонтойгоо ирж иргэд, аж ахуй нэгжүүдэд ногоон байгууламж тарьж ургуулах сургалт болон арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Мөн энэхүү үйл ажиллагааг аймгийн ЗДТГ зохион байгуулсан бөгөөд төсвийн тодотголоор тарьсан мод бутыг хашаажуулах төсвийг шийджээ.

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод 21000 мод тарих ажлыг тус аймгаас УИХ-д сонгогдсон Ё.Баатарбилэг гишүүн санаачилсан бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Ү.Оюунзул захиралтай хамт олон мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, сургалт явуулж дэмжин ажиллаж буй ажээ

ШИНЭ МЭДЭЭ