Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нийслэлийн 9 дүүргийн 18 старт-ап баг шагналаа гардан авлаа
2021.09.10
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Нийслэлийн 9 дүүргийн 18 старт-ап баг шагналаа гардан авлаа

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд залуусын гарааны бизнесийн санааг шалгаруулж, “Хурдасгуур” хөтөлбөрт хамруулан бизнесийн санааг нь улам хурцалж, дараа дараагийн сонгон шалгаруулалтад залуусаа сойн цэвэр өрсөлдөөнийг бий болгож чадлаа.

Дүүрэг тус бүрээс “Хурдасгуур” хөтөлбөрт шалгарсан нийт 43 багийн дунд 3 өдрийн турш болсон “Demoday” сонгон шалгаруулалтын арга хэмжээг Баянхошуу бизнес инкубатор төвд зохион байгуулсан юм. Үүний үр дүнд Нийслэлийн залуусын гарааны бизнесийг дэмжих 2021 оны хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж, нийт 9 дүүргийн 18 старт-ап багт 10 САЯ хүртэлх төгрөгний буцалтгүй санхүүжилт олголоо.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Э.Дашдэмбэрэл, Нийслэлийн Инноваци, Технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж нар оролцож, багуудад шагналыг нь гардуулан өглөө.

Тус хөтөлбөрийг зохион байгуулахад хамтран ажилласан Нийслэлийн Хөдөлмөр халамжийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, 9 дүүргийн Засаг даргын тамгын газрын удирдлага, албан тушаалтнуудад гүн талархал илэрхийлье. Гарааны санхүүжилтээ авсан нийт залуусдаа халуун баяр хүргэе.

ШИНЭ МЭДЭЭ