Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хувь хүний мэдээллийг хамгаалах хэрэгцээ нэн тэргүүнд тавигдах ёстой
2021.09.07
Хүний эрх

Хувь хүний мэдээллийг хамгаалах хэрэгцээ нэн тэргүүнд тавигдах ёстой

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг өнөөдөр хуралдаж байна.

Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс шаардах, цаашлаад нотариатаар батлуулах гэдэг ойлголт маань эрх зүйн харилцааны хүрээнд тухайн иргэний зөвшөөрөл, хяналтыг хэрэгжүүлж буй хэлбэр юм. Үүнийг цахим технологид суурилаад эхлэхээр танилт нэвтрэлт буюу яг тухайн иргэн өөрөө тухайн мэдээллийг ашиглуулахыг зөвшөөрч байгаа эсэхийг нарийн шалгаж, алдаа гаргахгүй байх тал дээр онцгой анхаарах ёстой. Төрийн байгууллагуудын бүтэц, хүрээ өргөн байгаагийн хэрээр тэд хоорондоо иргэдийн хувийн мэдээллийг дамжуулах, шилжүүлэх үйл явц илүү эрсдэлтэй байж болно. Тиймээс хамгаалалт, аюулгүй байдал нэн тэргүүнд байх ёстой.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд хуулиар зөвшөөрөгдөөгүй байгууллагууд, зориулалтын бусаар иргэдийн хувийн мэдээллийг цуглуулж байна. Жишээ нь, иргэдийн хурууны хээ, регистерийн дугаар, цаашлаад зарим байгууллагуудын цаг бүртгэлд ашиглаж буй хурууны хээ, царай танилт буюу биометрик мэдээллийг иймэрхүү байдлаар дур зоргоороо хувийн байгууллага цуглуулах өөр дээрээ төвлөрүүлэх, цаашлаад ашиглах эрсдлээс хамгаалах үүднээс энэхүү хуулийн төслийн ач холбогдол илүү өндөр байх учиртай...

ШИНЭ МЭДЭЭ