Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Д. Ихбаяр “Сэфьти Нэйр Девелопмент” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2021.09.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Д. Ихбаяр “Сэфьти Нэйр Девелопмент” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Д. Ихбаяр энэ санамж бичгийг байгууллаа.

Санамж бичигт талууд хамтран нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулах, сурагчдыг болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "ОЙР" төслийн аппликейшн дээр суурилсан багц бүтээгдэхүүнд хамруулах, эцэг, эх, асран хамгаалагч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх болон Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиудад уг төслийн RFID инноваци технологийн төхөөрөмжийг суурилуулах дээр хамтран ажиллахаар боллоо.

Нийгэмд чухал хэрэгцээтэй "ОЙР" төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг талууд онцлон тэмдэглэлээ.
RFID технологи нь хүүхэд хамгааллын чиглэлээр Энэтхэг, Япон, Хятад, Индонез, Вьетнам гэх мэт Азийн хөгжингүй орнуудад өндөр үр өгөөжтэй ашиглагдаж байна. "ОЙР" төслийн аппликейшнд суурилсан гарын бугуйвч, Ойр карт, сурагчдын смарт карт нь хүний биед сөрөг нөлөөгүй, доргилт, ус чийгийн өндөр хамгаалалттай бөгөөд цахилгаанд залгаж цэнэглэх шаардлагагүй орчин үеийн чиг хандлагыг тодорхойлох эко бүтээгдэхүүн юм.

"ОЙР" төслийг нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагууд дэмжин ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг Даргын Орлогч буюу Нийслэлийн Инноваци, Технологийн Асуудал Хариуцсан Төслүүдийн Удирдагч Д. Ихбаяр манай улсын ирээдүй болсон хүүхдүүдийг хамгаалах зорилготой "ОЙР" төслийг эцэг, эх, төрийн болон төрийн бус байгууллагуудыг идэвхтэй дэмжин ажиллахыг уриаллаа.

ШИНЭ МЭДЭЭ