МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймагт гарааны бизнес эрхлэгчдийг дэмжинэ
2021.09.16
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Хөвсгөл аймагт гарааны бизнес эрхлэгчдийг дэмжинэ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р хороонд улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах Ахуй үйлчилгээний төв, 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах Бизнес хөгжлийн төвийн шав тавилаа.

Жижиг дунд бизнес эрхлэгчид болон гарааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад зөвлөгөө өгөх, хямд түрээсийн байраар хангахад Бизнес хөгжлийн төвийн үйл ажиллагааны үндсэн зорилго оршино.

Бизнес хөгжлийн төв нь ажилчдын өрөө, хурлын өрөө, нийтийн оффис, лаборатори, хэвлэх, хувилах өрөө, үйлчлүүлэгчийн өрөө, амралтын өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө зэрэг зохион байгуулалттай байхаар төлөвлөгдөж байгаа бол Ахуй үйлчилгээний төв нь хими цэвэрлэгээ, хувцас захиалга завсар, гутал засвар, цаг засвар, утас завсар, үсчин, гоо сайхан, гэр ахуйн барааны худалдаа, бариа засал зэрэг үйлчилгээ үзүүлдэг өрөөнүүдтэй байх юм.

Бизнес хөгжлийн төв болон Ахуй үйлчилгээний төвийн барилга 2022 онд баригдаж ашиглалтад орох бөгөөд эдгээр барилгыг холбосон Бизнес инкубатор төвийн байрыг мөн ирэх онд барихаар төлөвлөж байна.

ШИНЭ МЭДЭЭ