МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Тариалан суманд ажиллалаа
2021.09.15

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Тариалан суманд ажиллалаа

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаатар тойрогтоо ажиллаж байгаа билээ. Тэрээр улсын тэргүүний Тариалан сумын удирдлагуудтай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, цар тахлын үеийн нөхцөл байдал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудтай танилцлаа.

Тариалан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор Ар тархи, Давааны ар багуудад 2 худаг гаргасан бөгөөд 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар халуун усны барилга баригдаж байна.

Тус сумын удирдлагуудын зүгээс Цаг уурын өртөөний байр шинээр барих, Хүүхдийн цэцэрлэгт их засвар хийх зайлшгүй шаардлагатай байгаа талаар санал хүсэлтээ Л.Мөнхбаатар гишүүнд илэрхийлж байлаа.

Тариалан сумынхантай хийсэн уулзалтын төгсгөлд Боловсрол, соёлыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тус сумын Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвд нэн шаардлагатай 14 сая төгрөгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гардуулан өглөө.

ШИНЭ МЭДЭЭ