2021.09.15
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Мөрөн сум ахмадын өргөөтэй боллоо
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 4300 гаруй ахмад настан амьдардаг бөгөөд тэдний тавьдаг гол хүсэлт Ахмадын өргөөний байртай болох хүсэлт байдаг.
Мөрөн сумын 9 болон 13 багт улсын төсвийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ахмадын өргөөний 2 байр шинээр барих санхүүжилтийг тус аймгаас УИХ-д сонгогдсон Л.Мөнхбаатар 2020 оны улсын төсөвт тусгуулсан бөгөөд 9-р багийн ахмадын өргөөний байр 2020 онд ашиглалтад орсон, Тэгвэл дараагийн ахмадын өргөө 13-р багийн нутагт баригдан, ашиглалтад орж нээлтээ хийлээ.
Л.Мөнхбаатар гишүүн ахмадын өргөөний нээлтийн үеэр “Төрөөс зайлшгүй анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж байх ёстой хүмүүс бол эх орныхоо тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, эрдэм мэдлэг, хүч чадал, бүтээлч хөдөлмөрөө зориулсан ахмад настнууд маань билээ” гэдгийг онцолсон юм.
Тус ахмадын өргөөний байранд 7, 13-р багийн 500 гаруй ахмадууд хамрагдах бөгөөд Ахмадын баярын босгон дээр эрүүл мэнд, бие бялдраа чийрэгжүүлэх шинэ байртай болсондоо ахмадууд маань сэтгэл хангалуун, баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
ШИНЭ МЭДЭЭ
"Монгол Төрийн Соёмбо" ном хэвлэгдлээ
2021.12.29