МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүйг хүлээн авч уулзлаа
2021.09.17
Гадаад харилцаа

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүйг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүйг хүлээн авч уулзлаа. 

Хөршийн харилцаа, хоёр улс хоорондын худалдааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв.

Өнгөрсөн долдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж, батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд хүргэхэд чухал түлхэц үзүүлсэн гэдгийг онцлов. Хоёр улс хоорондын хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Байнгын хороод, Найрамдалын бүлэг болон Тамгын газар хооронд харилцан туршлага солилцох арга хэмжээг тогтмолжуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Элчин сайд Цай Вэньрүй Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрт цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагаа, найрсаг харилцаа КОВИД-19 цар тахлын үед ч хэвийн үргэлжлэн төрийн өндөр, дээд хэмжээний цахим уулзалтууд тогтмол зохион байгуулагдаж байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв.

Тэрбээр, хоёр улсын парламент хоорондын харилцааг бэхжүүлэхэд БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаас чухал ач холбогдол өгдөг, цаашдын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ. 

ШИНЭ МЭДЭЭ