Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хурал боллоо
2021.09.22
Барилга, Хот байгуулалт

Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хурал боллоо

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны ээлжит III хуралдаан 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр боллоо.

Хуралдаанаар:

  • Нийслэлийн 2021 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний хэрэгжилт, нэмэлт өөрчлөлт оруулах төсөл
  • "Улаанбаатр хотын орлогод нийцсэн 712 айлын ногоон орон сууцны төсөл"-ийн танилцуулгыг хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд оруулах санал, дүгнэлт гаргалаа.

Мөн Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй орон сууц, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, явцын талаарх танилцуулгыг хорооны төлөөлөгч нарт холбогдох байгууллагууд танилцууллаа.

ШИНЭ МЭДЭЭ