НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Цэцэрлэгийн талбай иж бүрэн шинэ тохижилттой боллоо
2021.09.22
Орон нутгийн хөгжил

Цэцэрлэгийн талбай иж бүрэн шинэ тохижилттой боллоо

Сонгинохайрхан дүүргийн 163 дугаар цэцэрлэг нь 1992 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 380 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулдаг.

Цэцэрлэгийн гаднах тохижилтын талбай хуучирч, шаардлага хангахгүй болсон тул шинэчлэн тохижуулах ажлын хүрээнд нийт 3386 ам метр талбайд элсэн тоглоом, хөгжөөнт модон тоглоомууд, хүүхдийн тайз, үзэгчдийн суудал, сандал, сүүдрэвч, ногоон зүлэг зэргийг орчин үеийн стандартад нийцүүлэн цогцоор нь тохижуулжээ. Тохижилт, угсралтын ажлыг гүйцэтгэсэн “Топ универсал констракшн” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

ШИНЭ МЭДЭЭ