Т.Төгөлдөр: Төрийн үйлчилгээ цахимжих нь бүх талдаа асар их хэмнэлт, хөдөлмөр хөнгөвчилж байна
Төрийн үйлчилгээг цахим болгох их ажил өрнөж буй. Төрийн үйлчилгээний суурь болсон иргэний болоод хуулийн этгээдийн анхдагч мэдээллийг бүртгэн баталгаажуулах үйлчилгээ, тэдгээр баримтын санг хадгалагч нь УБЕГ болдог. Тиймээс төрийн үйлчилгээний цахимжилтад хамгийн чухал, үнэн бодит, анхдагч мэдээллийг бүрдүүлэгч болсон УБЕГ-ын цахимжилтийн талаар Хуулийн Этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Т.Төгөлдөртэй ярилцлаа.
Улсын бүртгэлийн ерөнхий газар ямар төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага вэ?
Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлээр тодорхойлж өгсөн байдаг.
Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Улсын бүртгэлийн ерөнхий газар нь:
1.Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авах
2.Бүх шатны бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгчдийн үйл ажиллагааг мэргэжиларга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах
3.улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн цаасан болон цахим архив, цахим мэдээллийн санг үүсгэх, хөтлөх, төрөлжүүлэн хадгалах, тэдгээоийн хадгалалт, хамгаалалтын найдвэртай байдлыг хангах
4.Улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүртдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах зэрэг 12 чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Хуулийн Этгээдийн Улсын бүртгэлийн үйлчилгээ хэрхэн явагдаж байна вэ?
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээдийн улсын бүртгэл нь хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулагдсаны, хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсаны, хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болсны зэрэг 8 төрөлтэй байдаг.
Үүнээс хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулагдсаны төрлийг дотор нь хуулийн этгээдийн хэлбэрээр нь ангилбал нөхөрлөл, компани, холбоо буюу төрийн бус байгууллага, сан, хоршоо, шашны байгууллага, нийтийн эрх зүйн хуулийн этгээд, төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар орно. Эдгээр хуулийн этгээдийн хэлбэрүүдийг нарийвчлан авч үзвэл тухайлбал “нөхөрлөл” гэхэд бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, зарим гишүүд нь бүрэн хариулагатай нөхөрлөл, хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл гэж 3 ангилагддаг.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэмжээнд манай газар хариуцан ажилладаг. Манай газар гэдэг нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрыг хэлж байгаа юм.
Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн төрөлтэй холбогдсон нарийвчилсан харилцааг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулдаг.
Иргэн, хуулийн этгээдэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг 21 аймагт аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэл хариуцсан улсын бүртгэгч үзүүлдэг.
Нийслэлд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг манай газарт, бусад хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээг Нийслэлийн хэмжээнд 7 дүүрэг, 4 нэг цэгийн үйлчилгээний төв дээр нийт 20 улсын бүртгэгчтэйгээр үзүүлж байна. Улсын бүртгэлийнерөнхийгазрындаргын 2020 оны 09 дүгээрсарын 23-ны өдрийн А/1350 дугаартушаалаартусгазрынулсынбүртгэгчнарыгНийслэлийндүүрэгдэхУлсынбүртгэлийнхэлтэст ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Энэ оны 6 дугаар сараас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 10 үйлчилгээгээ цахим болгож, E-Mongolia системээр хүлээн авч, шийдвэрлэж эхэлсэн.
Хуулийн этгээдийн бүртгэлийн цахимжилтанд энэ оны 6 дугаар сараас 10 үйлчилгээгээ цахим болгож E-Mongolia-д нэвтрүүлсэн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үндсэн 28 үйлчилгээ байдгаас эхний ээлжинд 10 нь цахим хэлбэрт бүрэн шилжсэн, цаашид бүх үйлчилгээгээ цахим болгохоор ажиллаж байна.
Төрийн үйлчилгээний цахимжилт гэхээр иргэний бүртгэлийн мэдээллийнхээ суурин дээр бий болох байх. Тэгэхээр иргэний бүртгэл мэдээллийн хэдэн хувь нь цахимжсан байна вэ?
Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага гэх мэт эрх бүхий этгээдтэй холбоотой иргэний мэдээллийг бид иргэний бүртгэлийн системтэй холбогдож хуулийн этгээдийн улсын бүртгэлийн системдээ оруулдаг. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллага өөрт байгаа иргэний мэдээллийг өөрсдөөс нь шаарддаггүй.
Иргэний бүртгэлтэй холбоотой асуудлыг өөр газар хариуцдаг тул хэдэн хувь нь цахимжсан талаар мэдээлэл өгөх боломжгүй байна.
Цахимаар авсан үйлчилгээн дээр ч гэсэн эргэж асуудал гарах, заавал бүртгэгчтэй харьцахаас аргагүй байдал үүсдэг нь юутай холбоотой вэ?
Энэ асуудлыг тодорхой жишээн дээр тайлбарлаж ярья. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажилтын хувьд л гэхэд тухайн хуулийн этгээдийн нэр шүүлгэх гэдэг цаг шаардсан процессийн асуудал байдаг. Тухайн хуулийн этгээдийн нэр нь давхцаж байна уу, зөвшөөрөгдөх нэр үү гэдгээ улсын бүртгэгчээр шүүлгэдэг. Шүүлгэх нь өөрөө хугацаа шаарддаг, системээс шүүгээд гаргаад, болохгүй бол урд хойно нь нэр нэмж өөрчлөх гэхчилэн ажиллагаа ихтэй. Компани буюу хуулийн этгээд байгуулж буй иргэнд тулгамддаг асуудал нь энэ нэрийн баталгаажилт байдаг. Гэтэл үүнийг тухайн хүн дээр өөр дээр нь цаг хугацааг нь ногдуулчих юм бол улсын бүртгэгч дээр ирж буй ачаалал багасна. Цахимаар өөрөө ороод тэндээс өөрөө шүүлтээ хийгээд давхцал байна уу гэдгээ харж байгаад илгээчих юм бол үйлчилгээ авч буй хүндээ ч хялбар. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээний 20 орчим хувь нь нэрийн баталгаажилтан дээр удааширдаг. Ялангуяа E-Mongolia дээр одоо нэвтэрсэн байгаа үйлчилгээн дээрнэрийн баталгаажилт нь 90 хувьтай явагдаж хандалт дүүрч байна. Асуудал хаана, яаж үүсч байна вэ гэхээр цахимаарнэрээ баталгаажуулах үйлчилгээ авахад программ, журам хоёрын зөрчил үүсдэг гэх юмуу даа.
Цахим үйлчилгээнд шилжихэд төрийн албан хаагчдын ажлын арга барил нь өөрчлөгдөж байна уу?
Төрийн үйлчилгээг цахим болгоход төрийн албан хаагчдын үүрэг оролцоо их чухал. Гэхдээ ажиллагсдын хувьд арга барилын өөрчлөлт төдийлөн шаардагдахгүй. Ер нь хуулийн этгээдийн улсын бүртгэл цахимжилтад нэлээн эрт шилжиж, нотлох баримтуудаа эрт цахимжуулсан. Тиймээс улсын бүртгэгч нар маань ч үүнийгээ ашиглаж хэвшсэн.
Тэгэхээр төрийн цахим үйлчилгээнүүд E-Мongolia-д төвлөрснөөр мэдээлэл солилцох хурд, мэдээллийг сүүлийн байдлаар шинэчлэх асуудал нь цэгцэрч, хурдасч байна гэсэн үг үү?
Тиймээ. Иргэдэд хүртээмжтэй, тохиромжтой үйлчилгээ болж байгаа юм. E-Мongoliaсистем рүү хандаад тэндээсээ сонголтоо хийгээд, үйлчилгээгээ авна. E-Mongolia системээскод олгож байгаа нь тухайн иргэн, хуулийн этгээдийн нууцлалыг хангаж буй хэрэг юм.
Бүртгэлийн үйлчилгээ цахим болсон ч зарим иргэд хангалттай үйлчилгээ авч чадахгүй, цахим үйлчилгээнд сэтгэл дундуур байгаа шалтгааныг та юу гэж бодож байна вэ?
Өмнө нь төрийн үйлчилгээг авах гэж иргэд олон хоног, олон цагаар урт дараалалд зогсох, аль эсвэл тухайн баримт, бичгийг гаргаж өгдөг хүний ая талыг харж, дагадаг байсан бол өнөөдөр цаг зав, мөнгө, орон зайг товчлоод та интернэттэй л бол иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дурын үйлчилгээ, мэдээлэл, лавлагаагаа авчихдаг болсон. Харин иргэд тэр дундаа ахмад настнууд эсвэл цахим төхөөрөмж хангалттай ашиглаж сураагүй хүмүүс дээрх боломжоо ашиглаж чадахгүй өөрийн биеэр өмнөх төрийн үйлчилгээг авдаг замаар яваад байдаг. Энэ нь өнөө чирэгдэл, хүндрэл хэвээрээ буй мэт сэтгэгдэл төрүүлдэг нь үнэн. Тиймээс иргэд, олон нийт маань цахим үйлчилгээг бүх түвшинд авч сурах шаардлагатай, үүнд тодорхой цаг хугацаа ч шаардлагатай.
Танд баярлалаа
Та бүхний ажилд амжилт хүсье.