НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

ЭЕШ-д 800 оноо авсан 12 сурагчид, бэлтгэсэн багш тус бүрт нэг сая төгрөг олгохоор болжээ
2021.09.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

ЭЕШ-д 800 оноо авсан 12 сурагчид, бэлтгэсэн багш тус бүрт нэг сая төгрөг олгохоор болжээ

Баянгол дүүрэг ЭЕШ-д 800 оноо авсан 12 сурагч, бэлтгэсэн 12 багш тус бүрт НЭГ САЯ ТӨГРӨГИЙН БАТЛАМЖИЙГ гардууллаа.

“Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/-ын дундаж оноог ахиулах, багшийн мэдлэг, мэргэшил, ур чадварыг нэмэх, сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд “Элсэлтийн ерөнхий шалгалт-2021” болзолт уралдааныг зарлаж, 800 оноо авсан төгсөгч болон бэлтгэсэн багш нарт тус бүр 1.000.000 төгрөг олгохоор болсон.  

Энэ үйл ажиллагаанд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл нар оролцлоо. 

Тэгвэл БГД-т 2020-2021 оны хичээлийн жилд нийт 2574 сурагч ЭЕШ өгснөөс англи хэл, нийгэм судлал, газар зүй, орос хэл, монгол хэлний хичээлээр нийт 12 төгсөгч 800 оноо авсан юм. 

Ташрамд мэдээлэхэд, Баянгол дүүргийн төгсөгчдөөс 2019 онд 6, 2020 онд 8 төгсөгч тус тус 800 оноо авч хүссэн сургуульдаа элсэн суралцсан бол 2021 онд 12 төгсөгч 800 оноо авлаа. Ингэснээр 2020-2021 оны хичээлийн жилд ЭЕШ-ын оноо 529.7 хувь,  өмнөх оноос 14.1 хувийн өсөлттэй байна.

ШИНЭ МЭДЭЭ