Станцын ажилчдын гэх 1-5 дугаар байруудын дахин төлөвлөлтийн асуудлаар уулзав
2021.09.23
Барилга, Хот байгуулалт

Станцын ажилчдын гэх 1-5 дугаар байруудын дахин төлөвлөлтийн асуудлаар уулзав

СХД-ийн 18 дугаар хороонд байрлах Станцын ажилчдын гэх 1-5 дугаар байрнуудын дахин төлөвлөлтийн асуудлаар Нийслэлийн Орон Сууцны Корпораци, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай уулзаж байна.

Дээрх таван байранд нийт 168 өрх амьдарч байгаа бөгөөд тус байрнуудыг буулгаж шинээр барилгажуулахад 1856 м2 талбайг чөлөөлөх шаардлагатай байгаа юм.

Чанарын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй, иргэдийн амьдрах нөхцөлд эрсдэл үүсгээд байгаа эдгээр барилгуудыг шинэчлэх төслийг 26 удаа нээлттэй зарласан боловч нэг ч санал ирээгүй. Мөн тухайн байрнуудын ойр орчмын талбайг чөлөөлж тохижилт хийх хэрэгтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ