МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Соёмбо" цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавилаа
2021.09.23
Барилга, Хот байгуулалт

"Соёмбо" цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавилаа

Хөвсгөл аймгийг зорин ирж буй дотоод, гадаадын жуулчид төдийгүй, нутгийн иргэдийн амьдрах тав тухыг хангаж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвөөс 3 км зайд Дулаан хан уулын өвөрт аялал жуулчлал, мэдээлэл сурталчилгааны “Соёмбо цогцолбор” төвийг барьж байгуулсан билээ.

Тэгвэл  цогцолборыг түшиглэн хийгдэх 7 га талбайд Соёмбо цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын шавийг тавилаа. Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар оролцлоо.

Уг бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусах үед дээд талаас нь харахад Соёмбын дүрс бүхий байхаар төлөвлөгдөж байгаа юм.

Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд Хөвсгөл нуурын хэлбэртэй усан оргилуур, тулгат цогцолбор, задгай театр, сумдын танилцуулгын хөшөө, гэрэлт гудамж, гүйлтийн зам, унадаг дугуйн зам, спорт талбай, хүүхдийн тоглоомын талбай, худалдаа үйлчилгээний төв, ногоон байгууламж зэрэг ажлууд хийгдэнэ.

ШИНЭ МЭДЭЭ