УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бие төлөөлөгчид сумдад ажиллаж байна
2021.09.27
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бие төлөөлөгчид сумдад ажиллаж байна

Улсын төсвийн хөрөнгө оруултаар 2021-2022 онд хэрэгжүүлэх төслийн талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарын ажлын албаны бие төлөөлөгчид Баян-Өндөр сумын орлогч дарга Ж.Энхсайхан болон багийн дарга нартай ажил хэргийн уулзалт хийлээ.

Үүнд: Олон талт түншлэлийг хөгжүүлэх "Жишиг баг" төслийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр Баян-Өндөр сум, Цагаан чулуут, Булаг, Яргуйт багуудад нийт 1.9 тэрбум төгрөг.

"Жишиг Эко баг” төслийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр Наран, Даваат, Рашаант багуудад нийт 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт суулгаад байгаа билээ.

Ингэснээр 133 бие даасан ажлын байранд 600 гаруй хүн шинээр ажлын байраар хангагдах юм.

ШИНЭ МЭДЭЭ