2021 онд улсын төсөвт тусган санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээнүүд хэрэгжиж байна
2021.09.29
Орон нутгийн хөгжил

2021 онд улсын төсөвт тусган санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээнүүд хэрэгжиж байна

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн ажлын хэсэг ажиллаж, төслийг УИХ-аар хуулийн хугацаанд нь цахим горимоор хэлэлцэн батлууллаа.

Уг ажлын хэсэгт Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Х.Болорчулуун аймагтаа:

Хүүхдийн нэгдсэн эмнэлэг ₮9.5 тэрбум,

Усан бассейн бүхий спорт цогцолбор ₮9.9 тэрбум,

Чойбалсан хотын босоо тэнхлэгийн авто замуудыг шинэчлэхэд ₮2.0 тэрбум

нийт ₮21,4 тэрбумын төсөвт өртөг бүхий ажлуудыг санал гарган тусгалаа.

Үүгээр зогсохгүй 2020 оны төсөвт шингээн барилга, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн: 

ДЦС-ын өргөтгөл, Халхголын төвийн шугам сүлжээг шинэ сумд холбох, Аймгийн төвийн 5.5 км авто зам, Хөлөнбуйрын дотуур байр, Булганы соёлын төв, Сэргэлэнгийн болон 1-р цэцэрлэгийн өргөтгөл зэрэг ажлуудын үлдэгдэл санхүүжилтэд нийт ₮12.5 тэрбумын хөрөнгө оруулалтыг улсын төсвөөр ирэх онд хийж дуусгана гэдгээ Х.Болорчулуун гишүүн онцолсон юм.

УИХ-аас 2021 оны төсвийн төслийг хэлэлцэхдээ дэлхий дахиныг цочроосон Ковид-19 цар тахлын үед эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, нийгмийн даатгал, нийгмийн хамгааллын үйлчилгээг дэмжиж иргэдийн орлогыг хамгаалах, одоо олгож буй хүүхэд бүрт 100 000 төгрөгийг үргэлжлүүлэн олгоход шаардлагатай 850 тэрбум төгрөгийг тусгах зэргээр 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.8 их наяд төгрөг буюу нийт зарлагын хэмжээг 13.9 их наяд төгрөгөөр баталлаа.

ШИНЭ МЭДЭЭ