2021.09.29
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Хэнтий аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тойрогтоо ажиллаж байгаа билээ.
Тэр энэ үеэрээ Хэнтий аймгийн Батширээт суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.
Тус сумдад Төвийн эрчим хүч, Цэцэрлэг, Сургууль, Эмнэлэг, Дотуур байр, Спортын заал Б.Бат-Эрдэнэ гишүүний саналаар төсөвт тусгагдсан бөгөөд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа юм.
Одоо Соёлын төвийн шинэ барилга, Онон голын төмөр бетон гүүр, Бархын голын төмөр бетон гүүр барих саналыг Аймгийн засаг дарга Ц.Идэрбатын хамт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьсны дагуу ирэх оны төсөвт тусгуулахаар ажиллаж байна.