2021.09.29
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
“Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих төсөл” хөтөлбөр үр дүнгээ өгч байна
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р баг, Хоршоололд “Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих төсөл” хөтөлбөр амжилттай хэрэгжин үр дүнгээ өгч байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат нарын санаачилсан ажил өнөөдөр бодит болж, үр дүнгээ үзүүлж байгаа юм.
Төслийн үйл ажиллагаа, гүйцэтгэлтэй танилцахаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат ЗГ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон албаны хүмүүс Хоршоололд энэ долоо хоногийн эхээр ажиллажээ.
“Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих төсөл”-ийн хүрээнд газар тариалангийн иж бүрдэл техник болох:
80-аас дээш морины хүчтэй трактор 14 ш
Хүнд диск 14 ш
Үрлэгч 14 ш
Чиргүүл жатка 1 ш
Өвс хуйлагч боогч 1 ш
Өвс пресслэгч 1 ш
Хальс ороогч 1 ш зэрэг орчин үеийн хүчин чадал сайтай тоног төхөөрөмжүүд Архангай аймагт нийлүүлэгдсэн юм.