МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ахмадуудад төрийн одон медаль гардууллаа
2021.09.30

Ахмадуудад төрийн одон медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн зарлигаар “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан ахмадуудад төрийн одон медаль олгохоор болсон.

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу УИХ-ын гишүүн Д.Батлут 24 ахмадад төрийн дээд одон медаль гардууллаа.

“Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор Баян-Өндөр сумын Булаг багийн өндөр настан Х.Пүрэвдорж, Говил багийн өндөр настан Б.Дорж, Хүрэнбулаг багийн өндөр настан Ж.Жагдаг, Баянбулаг багийн ахмад настан Б.Шагдар нар шагнууллаа.

“Алтан гадас” одонгоор ахмад настан Ш.Цэрэндулам, Д.Дамдиндорж, Г.Дашдэжид нарын 17 хүн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Согоот багийн ахмад настан Д.Сэвжиддорж, Г.Алтанцэцэг, Д.Оюунгэрэл нар шагнуулаа.

ШИНЭ МЭДЭЭ