МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Геронтологийн төв нээлтээ хийлээ
2021.10.01
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Геронтологийн төв нээлтээ хийлээ

Монгол Улсын хэмжээнд орон нутгийн хамгийн анхны Геронтологийн төв бую Ахмадын Хөгжлийн төвийг Дархан-Уул аймагт байгуулах ажлыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр санаачлан улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж ашиглалтанд орууллаа.

Түүнчлэн тус төвд шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслээр хангах ажлыг улсын төсөвт тусгуулан хэрэгжүүлж байна.

Дархан-Уул аймагт 13800 орчим ахмад настан амьдран суудаг бөгөөд чөлөөт цагаа өнгөрөөх, эрүүл мэндий тусламж үйлчилгээг хүртээмжтэй шуурхай авах, хууль эрхзүйн туслалцаа авах, өндөр настнуудад чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг зохион байгуулах зэрэг нийгмийн олон талт харилцаанд энэхүү төв гүүр болох юм.

Ахмадын хөгжлийн төв маань Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Олон нийтэд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг систем, үйлчилгээг хөгжүүлэх нь” төслийг 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж улсын хэмжээнд загвар төв болох зорилт тавин үйл ажиллагаагаа эхлүүлж байгаад баяртай байна гэдгээ Б.Баттөмөр гишүүн тус төвийн нээлтийн үеэр онцгойлон мэдэгдсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ