Махатма Ганди мэндэлсний 152 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
2021.10.04
Гадаад харилцаа

Махатма Ганди мэндэлсний 152 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Дэлхийн суу алдартан, Энхтайвны элч, Хүч үл хэрэглэх зарчим баримтлагч, нэгдмэл, оролцооны зэрэгцэн оршихуйд итгэдэг түүний философийг Энэтхэгчүүд ба энхийг эрхэмлэдэг бусад улс үндэстэнүүд дагасаар байгаа тэрхүү АГУУ ХҮН Махатма Ганди мэндэлсний 152 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

Өнөөгийн үймээн самуунтай дэлхийд энх-тайвны төлөөх тэмцэл, эв найрамдалтай зэрэгцэн оршихуйн төлөөх мөнхийн эрэл хайгуулд даруу төлөв Гандигийн хүчирхэг захиас хэвээр үйлчилж байна. Тэртээ 75 жилийн өмнө Сэр Стаффорд Криппс.”Бидний энэ цаг үед материаллаг зүйлээс илүү оюун санаа итгэл үнэмшлийн хүчийг харуулж бас нотолж чадсан цорын ганц хүн бол Ганди юм” гэж хэлжээ.
Дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг зэр зэвсгийн хүчээр биш харин итгэл үнэмшлийн хүчээр ялж чадсан хүн гэж Гандийг зарим нэг нь хэлэх байх.

Тэрээр өөрийн ажлын өрөөтэй байгаагүй ч дэлхийн болон Энэтхэгийн улс төрд бусад улс төрчдөөс ч илүүтэйгээр нөлөөлсөн юм.
70 жилийн өмнө Ганди 7 нүглийг өөрийнхөөрөө тодорхойлсныг дэлхийн филантропист болон сайхан сэтгэлтэй хүмүүс өнөөг хүртэл даган мөрдсөөр байна.

Энэ нь :

1.Хөдөлмөрлөхгүй олсон баялаг
2.Ариун бус цэнгэл
3. Ёс зүйгүй мэдлэг
4.Ёс суртахуунгүй наймаа
5.Хүмүүнлэг бус шинжлэх ухаан
6.Тахилгагүй шашин
7.Зарчимгүй улс төр юм.

Эдгээр долоон мэргэн сургаал нь зөвхөн нийгэм, улс орнууд төдийгүй хувь хүмүүсийн бодол сэтгэлгээ үйлдлийг өөрчлөх чадвартай юм.
Гандигийн философи нь дэлхийн энх тайван, аз жаргалын “Гэрэлт цамхаг” болох боломжтой. Бид хуурамч аз жаргалын араас хөөцөлддөг. Гэвч “жинхэнэ аз жаргал гэдэг нь та бүгдийн бодол, хэл яриа, үйлдэл бүхэн хоорондоо уялдаа зохицолдоотой байх явдал юм гэж тэр хэлжээ.

Ганди бүхий л амьдралынхаа турш эв найрамдалтай, мөр мөрөө түшиж амьдарч болох олон арга зам байдгийг сургаж байсан. Монголын олон залуучуудад Гандигийн талаар, түүний философи, үзэл баримтлал болох бүх хүн төрөлхтний эв найрамдалтай, тогтвортой, энх тайван амьдрах арга замыг, мэдлэг ойлголтыг олж авахад тус болно гэдэгт итгэлтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ