МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.05
Хууль, эрх зүй

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Тапан Мишратай цахимаар уулзаж санал солилцов

Чуулганы завсарлагааны үеэр эдийн засгаа тэлэх, бизнесийг сэргээхэд чухал нөлөө бүхий худалдааг дэмжих тухай хуулийн талаар Монгол улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч ноён Тапан Мишратай УИХ-ын гишүүн Д.Өнөрболор цахимаар уулзаж, санал солилцсон юм. 

Энэ үеэр Монгол Улс НҮБ-д элсэж тусгаар улс гэдгээ баталсны 60 жилийн ойн мэндийг хүргэж, Монгол Улсын тогтвортой хөгжил, ард иргэдийн ахуй амьдралыг сайжруулахад дэмжлэг үзүүлж ирсэнд УИХ-ын гишүүний болон Монгол Улсын иргэний хувиар талархлаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ