УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021.10.06/-ны хуралдаанаар Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
Нэр дэвшигчийг дэмжиж байна, хамт ажиллаж байсан гадаад, дотоодын хүмүүс нь их үнэлдэг юм байна лээ. Томилгоотой холбоотой хоёр санал хэлье.
Нэгдүгээрт:Дээд шүүхийн хүмүүст талархал илэрхийлье, зөв хүмүүс сонгож оруулж ирж байна.
Хоёрдугаарт: Нэг хүсэл байна. Одоо багш нар биш шүүхийн дадлага туршлагатай шүүгч нарыг оруулж ирэх сайн байна.ҮХЦ судалгааны гэхээсээ илүү шүүхийн байгууллага. Дээд шүүхэд олон жил ажилласан туршлагатай шүүгч нар байвал цэцийг шүүгч нараар бэхжүүлэх шаардлага байна.
Гуравт: Нэр дэвшигчид захиж хэлэх үг байна. Сүүлийн үед УИХ -д цэцээс өргөн барьж байгаа дүгнэлт эрх зүйн үндэслэлгүй орж ирээд байгаа. Хааяа нэг дүгнэлт орж ирэхээрээ эрх зүйн онолын болон практикийн үндэслэлүүдийн гаргах нь бага байна. Харин гадны шинжээчдийг оролцуулсан үед гайгүй дүгнэлт орж ирдэг.
УИХ дээр онол хүлээж хууль батлах гээд байдаг. Цөөнхийн саналыг сонсох хэрэгтэй. ХЗБХ,ТББХ-ны хамтарсан тогтоолоор Цэцийн тухай хууль, процессын тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийх ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Миний бие ахалж байгаа. Цэц болон Дээд шүүхээс үндэслэлтэй санал авна, үүн дээр анхаарч ажиллаарай.