2021.10.06
Улстөр

Б.Энхбаяр: УИХ-ын тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэхгүй байж болохгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021,10,06/-ны хуралдаан боллоо. Хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн явцын танилцуулгыг сонслоо.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Манай байнгын хорооны анхаарах асуудал бол Үндсэн хуулийн хэрэгжилтийг амьлуулах хүрээнд Төрийн өмч, төрийн өмчийн компани засаглалын асуудлыг сайжруулах эрх зүйн орчин байгаа. Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга гээд лидерүүд намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ Төрийн өмчит кампани засаглалыг сайжруулах реформ хийгдэнэ, ил тод болгож, авлигыг бууруулна гэсэн асуудлыг 7 сараас эхлэн ярьж байна. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд зааснаар 2021 оны эхэнд энэ хуулийн төслүүд өргөн баригдсан байх ёстой, энэ хэрэгжээгүй. Улмаар УИХ-аас 2021 оны долдугаар сарын 8-ны өдөр 74-р тогтоол гаргасан. 

Тогтоолд:Төрийн бодлого, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглал, ил тод байдал, төсөв санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх. Нийгмийн хариуцлагын хүрээнд үндсэн үйл ажиллагаанаас бусад чиглэлээр зарлага санхүүжилт гаргах харилцааг зохицуулах, ногдол ашиг төвлөрүүлэх бодлогыг боловсронгуй болгож, төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн талаарх эрх зүйн орчныг шинэчлэх хууль тогтоомжийн төслийг УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаас өмнө өргөн мэдүүлэх, үүнийг Засгийн газарт даалгасан байгаа.

Энэ хуулийн төсөл одоогоор өргөн баригдаагүй, УИХ-ын 74-р тогтоол зөрчигдөөд 7 хонож байна. Сураг сонсохоор ЗГХЭГ-ын дарга дөрвөн сар дарж хэвтсэн сурагтай. УИХ-ын тогтоол бол хууль тогтоомж, Засгийн газар бол хууль тогтоомжийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцдаг. УИХ-ын шийдвэрийг биелүүлж чадахгүй бол тэр хүн явах ёстой. Үүн дээр УИХ тогтоол гаргаад толгойг нь илээд явах уу? Дараагийн асуудал мэргэжлийн холбоодын хууль байна. Засгийн газар өргөн барина гэж ярьж байгаа ч миний хувьд эргэлзэж байгаа

ШИНЭ МЭДЭЭ