МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.06
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газраас санал авсан уу?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.10.06/-ны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Энэ хуульд гурван өөрчлөлт оруулж байгаа юм байна. Засгийн газраас санал авсан уу? Яагаад гэхээр 2020-2024 онд Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулна санаачлагч нь Засгийн газар байна гэж байгаа. ЗГХЭГ-ын дэд дарга ахалсан ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хуультай одоо орж ирж байгаа хууль хамтатгаад хэлэлцэгдэж явах уу? эсвэл тус тусдаа байх юм уу?

Хоёрдугаарт: 100 мянган доллар их байна гэж үзжээ. Энэ их биш манай улсад эрдэс баялгийн салбараас хөрөнгө оруулалт их ордог. Ер нь тооцоо судалгаа байна уу, гадаадын хөрөнгө оруулалт яагаад буурч байна вэ? 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ