2021.10.06
Улстөр
Л.Мөнхбаатар: Цэцийн шийдвэр Үндсэн хуулийг удирдлага болгох ёстой
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021.10.06/-ны хуралдаанаар Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Цэцийн үйл ажиллагаанд анхаарах хоёр асуудал байгаа. Нэгдүгээрт Үндсэн хуулийн зөрчигдсөн хэсгийг хянаж шийдвэр гаргадаг байгууллага. Сүүлийн үед гаргаж байгаа шийдвэрүүд нь Үндсэн хуулийн заалт гэхгүй тэр хуулийн тэр заалтыг зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргаад байгаа. Бусад хуулийн зүйл заалт зөрчсөн асуудал бол Шүүхийн асуудал болдог. Үүнийг цаашид анхаараарай.
Хоёрдугаарт: Цэц маргаанд их орж байна. Иймд нөлөөлөлд орохгүй Цэц шийдвэр гаргадаг байх эрхзүйн зохицуулалт хэрэгтэй байна. Нэр дэвшигчийг дэмжиж байна. Харин ҮХЦ онолын шүүх болж цаашдаа дэвшиж явах ёстой гэсэн зарчим баримталдаг.
ШИНЭ МЭДЭЭ
"Монгол Төрийн Соёмбо" ном хэвлэгдлээ
2021.12.29