Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтыг хэвийн горимд шилжүүллээ
2021.10.06
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтыг хэвийн горимд шилжүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  •  Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх олон улсын ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс хэвийн горимд шилжүүллээ.
  • “Ковид-19”-ийн эсрэг вакцины бүрэн тунд энэ сарын 5-ны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 65.5 хувь, дархлаа дэмжих гуравдугаар тунд 323.940 хүн хамрагджээ. Иргэдийг гуравдугаар тунд хамруулахад анхаарч, вакцины цэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
  • · “Эрчис Ойл” ХХК болон “PH-Аэро” компанийн хооронд байгуулах хамтын ажиллагааны гэрээний төслийг эцэслэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг УУХҮ-ийн сайдад даалгав.
  • Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
  •  Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн боловсруулалтын явц, Гашуунсухайт хилийн боомт дахь чингэлэг тээврийн терминалын ажлын явцын талаар Сангийн сайд танилцуулсан байна. Хуулийн төсөл боловсруулж эхэлснээс хойш хувийн хэвшлийн байгууллагаас 257, төрийн байгууллагаас 280 гаруй санал иржээ. Эдгээр саналыг нэгтгэн Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөлд тусгах юм байна.

ШИНЭ МЭДЭЭ