МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.07
Хүний эрх

О.Цогтгэрэл: Жагсаал хийхдээ мэдэгдэл хүргүүлнэ гэдэг нь зөвшөөрөл хүссэнтэй ялгаагүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Сүүлийн үед болж байгаа жагсаал цуглаантай холбогдуулан иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний талаар судлаач хүний байр сууринаас юу гэж харж байна вэ?

Үндсэн хуулийн үзэл санаагаар бол иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Харин Жагсаал цуглааны тухай хуульд жагсах гэж буй иргэд мэдэгдэл хүргүүлнэ гэж заасан байдаг. Мэдэгдэл гэдэг үгийн цаана төрийн болон хүчний байгууллага бэлтгэл байдлаа хангах гэх утга байх шиг байна. Гэтэл мэдэгдлийг бүртгэж авсан эсэх, бүртгээгүй бол зөвшөөгүй гэх хуулийн хэллэг рүү орж байна. Тэгэхээр мэдэгдэл биш зөвшөөрөл хүссэн болчихоод байна. Энэ зүйл, заалтууд үндсэн хуулийн үзэл санаанд хэр нийцэж байна вэ, үүнд тайлбар өгнө үү?

ШИНЭ МЭДЭЭ