МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.07
Улстөр

Л.Мөнхбаатар: УИХ ҮХЦ-ийн гишүүнийг томилохдоо нэр дэвшигч нь хууль зүйн өндөр мэргэшилтэй гэдгийг тогтоох шалгуур тодорхой бус байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

"ҮХЦ-ийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй хүн томилогдох учиртай. УИХ ҮХЦ-ийн гишүүнийг томилохдоо нэр дэвшигч маань хууль зүйн өндөр мэргэшилтэй гэдгийг тогтоох шалгуур байхгүй байна.

Улс төрийн өндөр мэргэшил гэхийг хэрхэн ойлгох вэ? Хууль зүйн өндөр мэргэшил гэдэгт хуулийн төв байгууллагад ажиллаж байсан хүнийг бодох юм уу? эсвэл хууль зүйн багшийг хэлэх үү? аль эсвэл компанийн хуульчийг хэлэх үү? гэдэг нь тодорхойгүй байна. Үүнийг тодорхой шалгууртай болгомоор байна. 

ҮХЦ-ийн сүүлийн үед гарч байгаа шийдвэрүүд дээр үндэслэлтэй шийдвэр гарахгүй байна. УИХ дээр тодорхойгүй байдал үүсгэж байна. Үүнтэй холбоотой асуудлуудыг тодорхой болгох ёстой. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн багш нар нэр дэвшиж байгаа. Энэ бол зүйтэй. Мөн шүүгч нар үүнд орж ирэх бололцоог нээх ёстой байх.

Цаашид ҮХЦ бол онолын шүүх болж хөгжих ёстой. Тиймээс хууль зүйн өндөр мэргэшилээ тодорхой болгоод явах ёстой.

нэр дэвшигч Гангабаатар бол хууль зүйн өндөр мэргэшилтэй. 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ажилласан. Хуулийн шалгуурт нийцэж байгаа тулд дэмжиж буйгаа илэрхийлье."

ШИНЭ МЭДЭЭ