МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн П.Анужин тойргийнхоо өрхийн эмнэлгүүдэд нярайн шарлагын гурван аппарат хүлээлгэн өглөө
2021.10.08
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн П.Анужин тойргийнхоо өрхийн эмнэлгүүдэд нярайн шарлагын гурван аппарат хүлээлгэн өглөө

СХД-ийн өрхийн эмнэлэгүүдэд нярайн шарлагын аппараттай боллоо. Энэ талаар П.Анужин гишүүн өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг оруулжээ.

Тэрээр,

Нярайн шарлалт маш аюултай! Нялх хүүхдээ шаруулах гэж хаа хол явдаг байдлыг шийдэхийн төлөө ажиллаж, тойргийнхоо өрхийн эмнэлэгүүдэд нярайн шарлагын аппарат 3-ийг хүлээлгэн өглөө.
Эрүүл мэндийн анхан шатны нэгж болох өрхийн эмнэлэгүүдэд одоогийн тогтолцооноос шалтгаалж, хөрөнгө оруулалт асар дутагдалтай байдаг бөгөөд энэ чиглэлд анхаарал тавьж, шийдэхийн төлөө ажиллаж байна.

хэмээн бичжээ.

ШИНЭ МЭДЭЭ