2021.10.11
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Сүхбаатар дүүргийн шилдэг багш нарыг шалгарууллаа
Монгол Улсад орчин үеийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, дэлхийн багш нарийн 27, Монголын багш нарын 55 жилийн ойг тохиолдуулан сурган хүмүүжүүлэх ажил үйлстээ санал санаачилга, үр бүтээлтэй ажилласан Сүхбаатар дүүргийн шилдэг багш, удирдлагуудыг шалгаруулах үйл ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр боллоо.
Тус үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд, Боловсролын хэлтсийн хэлтсийн дарга Д.Адьяасүрэн, Монголын ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбооны тэргүү Р.Батхуяг, дүүргийн шилдгээр шалгарсан сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагууд оролцлоо.
Арга хэмжээг нээж дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд хэлсэн үгэндээ дүүргийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн зүгээс дүүргийнхээ бүх сургууль, цэцэрлэгийн дотор, гадна орчинг бүрэн камержуулахаар болсон талаар мэдээлэл хүргэж нийт багш нартаа баярын мэнд хүргэж баяр шилдгээр шалгарсанд нь баяр хүргэлээ.
Ковид 19 цар тахалтай энэ хүнд цаг үед Сүхбаатар дүүргийн боловсролын салбарын хамт олон амжилт бүтээлээр дүүрэн байж ЭЕШ-ийн дундаж онооны үзүүлэлт 540,1-д хүрч өнгөрсөн оны дундаж үзүүлэлтээс даруй 7 пунктээр өсөн, 800 онооны амжилт үзүүлсэн 116 сурагчийн 36 сурагч нь Сүхбаатар дүүргийн сурагчид бөгөөд нийслэлийн хэмжээнд ЭЕШ-ын дүнгээр тэргүүн байранд шалгарсан амжилт үзүүлсэн байна.