2021.10.12
Б.Энх-Амгалан: Гэм буруутай хүн суллагдах зэрэг алдаа гаргахаас сэргийлэх ёстой
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021,10,12/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Хуулийн төслийг дэмжиж байна. Хүн хэлмэгдүүлэхгүй, шудрага шүүхээр шүүлгэх, хэргийн үнэн мөнийг бодитой тогтоох, хүнд суртал авлигаас ангид байх талаасаа хэргийг тал тал уруу шийдээд байдаггүй талаасаа зөв. Гэхдээ шүү эсвэл цагаатга гэдэг. Анхан шатандаа буцдаг байхгүй бол хэрэг бүртгэх мөрдөн байцаах, прокурорын шатандаа дарагдаад хаагдвал яана. Гэх зэрэг олон асуудал байна.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариуллаа
ШИНЭ МЭДЭЭ
Цар тахлын хуулийг сунгах асуудлыг хэлэлцлээ
2021.12.29
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томиллоо
2021.12.02